n
2012-02-14
Өнгөний зохицол

Улаан өнгө нь залуу, хөгжилтэй цовоо мэдрэмж төрүүлдэг онцлогтой бөгөөд энэ өнгө нь хүч, өөртөө итгэх итгэл, гал халуун мэдрэмж төрүүлдэг. Мөн дулаан, мэдрэмжтэй өнгө болохоор хооллох дур хүслийг нэмэгдүүлж сэтгэл санааны байдлыг дээшлүүлдэг. Ерөнхийдөө залуу хүмүүст илүү тохиромжтой бөгөөд албан ёсны бус, спорт хувцсанд их хэрэглэгддэг өнгө.

Ягаан өнгө нь аз жаргал, хүсэл мөрөөдлийг илэрхийлж зөөлөн дулаан мэдрэмж төрүүлдэг. Цайвар ягаан өнгө нь романтик уур амьсгалыг бүрдүүлэх бөгөөд бараан ягаан өнгө нь драматик уур амьсгалыг бүрдүүлнэ. Ягаан өнгө нь зөөлөн бүрэг ичимхий, эмэгтэйлэг мөртлөө дэгжин чамин, дотно нөхөрсөг байдлыг илэрхийлдэг учираас сүй тавих ёслол болон хуримын ёслолд эхнэрийн даашинзанд их хэрэглэгддэг. Цайвар арьстай хүнд зохих өнгө. Ягаан өнгөтэй, хар болон цагаан саарал өнгүүд сайхан зохицоно.

Бор өнгө нь хаврыг санагдуулж намбалаг, төлөв төвшин, итгэлтэй байдал, бодитой, эгэл жирийн нөхөрсөг байдлыг гаргадаг ерөнхий өнгө бөгөөд хэнд ч сайхан зохих учираас эрэгтэй эмэгтэй хүмүүс олон янзын хувцсанд ашигладаг.

 Ногоон өнгө нь байгалийн өнгө бөгөөд хүсэл мөрөөдөл, эрүүл мэнд, залуу нас, өсөлт дэвшилт гэх зэргийг билэгддэг. Цайвар ногоон нь намуун тайван уур амьсгалыг үүсгэх ба тод ногоон нь хөөрөл идэвхи зүтгэл зэргийг илэрхийлж, бараан ногоон нь тайван мэдрэмж төрүүлнэ. Ногоон нь бусад өнгөнүүдтэй хоршихоосоо илүү дангаараа хэрэглэгдэх нь их байх бөгөөд цайвар арьстай хүнд илүү сайхан зохино.

 Үзмэн ягаан Улаан болон цэнхрийн нэгдлээр бий болдог үзмэн ягаан өнгө нь ньюанс-г илэрхийлдэг. Ид шидийн, зөөлөн шинж чанартай учираас илүү эмэгтэйлэг өнгө бөгөөд дундаас дээш насныхан болон цайвар арьстай хүнд зохино.

 Шар өнгө нь нүдэнд сайн тусдаг өнгө бөгөөд нарны өнгө гэдэг утгаараа хөгжилтэй цовоо өнгө юм. Шар өнгө нь ягаанаас илүү цайвар шинэлэг бөгөөд романтик, нөхөрсөг, эмэгтэйлэг өнгө боловч хөнгөмсөг, хөөрөл, хүсэл тачаал, өвчин эмгэг, нозоорол, олон ааш, тэмцэл гэх мэт таагүй мэдрэмж ч төрүүлдэг. Гэгээлэг залуу өнгөнд харьяалагдах өнгө бөгөөд бараан арьстай цонхигор хүнд зохихгүй. Шар өнгө нь ихэвчлэн дангаараа хэрэглэгдэх нь их бөгөөд тодорхой хэсэгт нь тохирсон өнгөөр тодруулж өгвөл зүгээр.

Улбар шар нь шар өнгөний адилаар нүдэнд сайн тусдаг өнгө бөгөөд зам тээврийн ажил болон зам дээр ажил хийж байгаа хүмүүсийн гадуур хувцас, хантааз зэрэгт их хэрэглэгддэг. Улбар шар өнгө нь сэргэж байгаа, амилж байгаа мэдрэмжийг төрүүлэх бөгөөд залуу хүмүүст зохицоно. Улбар шар өнгө нь хувцсанд тэр чигээрээ хэрэглэгдэхээсээ илүү хэсэгчилсэн, хувцасны хээ зэрэгт их хэрэглэгддэг.  

Цэнхэр өнгө нь тэнгэр болон далайг санагдуулдаг өнгө бөгөөд сэрүүн тунгалаг цэлмэг, намуун, чимээгүй мэдрэмж төрүүлдэг. Мөн энх тайван, итгэл төрүүлэх ба даруу төлөв тайван мэдрэмж төрүүлнэ. Цэнхэр цагаан өнгө хоорондоо зохицдог бөгөөд цайвар цэнхэр нь пастел тон эсвэл бараан өнгөтэй сайн зохицоно. Ялангуяа хар өнгөтэй сайн зохицох ба ямарч хүнд зохидог өнгө.

Бичсэн: bolor цаг: 11:59 | Онцгой биш
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:





:-)
 
xaax