n
2011-12-05
Компьютерийн үндэс хичээлийн хүрээнд зохион явуулах Центавр асуулт хариултын тэмцээний удирдамж
Компьютерийн үндэс хичээлийн хүрээнд зохион явуулах
Центавр асуулт хариултын тэмцээний удирдамж
2011-12-05                                                                                                                                                                                                              Мөрөн

Зорилго:
Хичээлээр үзсэн мэдлэгээ бататган, хэрэглээний программуудыг гүнзгийрүүлэн эзэмшиж, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэн, оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой.

Хамрах хүрээ:
Компьютерийн үндэс хичээлийг үзэж байгаа нийт оюутнууд

Хугацаа:
2011-12-05-ны 16 цагт 213-т болно.

Тэмцээн явуулах журам:
Нэг ангиас 5 оюутны бүрэлдэхүүнтэй баг оролцоно. Тэмцээнийг 2 үе шаттайгаар явуулна.
1.Асуулт сугалж хариулах замаар багтаа оноо авна.
2.Office-ийн хэрэглээний программууд дээр өгөгдсөн даалгаврыг хийж мөн XP үйлдлийн системд ажиллаж байгаа чадвар зэргээр нь оноог өгнө.
3.Багийн зохион байгуулалт, ангийн оролцоо, ирц идэвхи зэргийг харгалзан 5 хүртэлх нэмэлт оноог өгнө.
Асуулт хариулт 15 оноо, чадварын 10 оноо, нэмэлт 5 оноо, нийт 30 оноо цуглуулах ёстой.

Шагнал урамшуулал:

I байр – Дурсамж, дурсгалын зүйл
II байр –Дурсамж, дурсгалын зүйл


Сэтгэгдэл:





:-)
 
xaax