n
2011-10-28
Интернэтээс хайлт хийх зөвлөмж

Интернэт хэрэглэгчид ихэвчлэн текстэн мэдээлэл хайх, файл (зураг, дуу, программ г.м) хайх, худалдаа хийх, их дээд сургуульд суралцах зорилгоор хайлтын системийг өргөн ашиглаж байна.

Интернэт хэрэглэгчдэд цаг нэмнэж оновчтой хайж, хурдан олоход туслах хайлтын оператор коммандуудын талаар товчхон дурдья. Доорхи коммандуудыг ашиглаж хайлтын системд хайлтаа хурдан хийх боломжтой.

Define: гэсэн комманд нь тухайн үгний олон хэл дээрхи тодорхойлолт буюу тайлбарыг гаргаж ирнэ. Үүнийг словарь болон шинжлэх ухааны тайлбар толь ашиглалгүйгээр тухайн үгний олон хэлний тайлбарыг олоход ашиглана.

Жишээлбэл: Define:USA товчилсон үгний Англи, Испани Итали Португали гэх мэт олон хэлээрх тодорхойлолтыг үзэж болно.

Filetype: Энэхүү коммандыг өөрийн хүссэн өргөтгөлтөй файл, баримт хайхад хэрэглэнэ. Өргөн хэрэглэдэг MS Office-ийн Word “.doc” Excel “.xls” Powerpoint “.ppt” өргөтгөл, Adobe Acrobat Reader “.pdf” гэх мэт төрөл бүрийн файлыг хайж болох юм.

Жишээлбэл: Компьютерийн хичээл filetype:doc гээд бичихэд төрөл бүрийн сэдэвээр MS Word дээр хийгдсэн хичээлүүд гарч ирнэ.

Site: комманд нь хайлтаа ямар өргөтгөлтэй сайтуудаас хайхыг тодорхойлно. Монголын сайт “.mn” боловсролын сайтуудаас хайх .”edu.mn” “ .edu” гэх мэтээр хайх бөгөөд хайлтынхаа хүрээг хумьж оновчтой хайлт хийхэд тусална.

Жишээлбэл: American college site:edu Хайлтын үр дүнд зөвхөн АНУ-ын боловсролын “.edu” өргөтгөлтэй коллежийн сайтуудыг харуулна.

In коммандын тусламжтай өөр нэгж хэмжээсүүдийг хооронд нь шилжүүлэн гаргаж болдог. Жишээлбэл: 3 miles in km Майлын хэмжээсийг километрт шилжүүлэх. 23 USD in Euros, 130 lbs in kg, 98.6 Fahrenheit in Celsius,1 year in seconds гэх мэт.

Хайлтын системийн коммандын талаар дэлгэрэнгүй мэдээлэллийг http://www.googleguide.com/advanced_operators.html вэб хуудсанаас авч болно. Дээрхи коммандуудыг зөвхөн Google, Yahoo үйлчилгээгээр хязгаарлахгүйгээр бусад хайлтын системүүдэд ашиглаж болдог.

Мөн тооны нэмэх хасахаас эхлээд функцууд ашиглаж тоо бодож болдог. http://www.googleguide.com/help/calculator.html хэсгээс хайлтын системд хийж болох тооны үйлдлийн талаархи мэдээллийг аваарай.




Сэтгэгдэл:





:-)
 
xaax