n
2010-01-16
Ta үүнийг мэдэх үү...

Та текст шивж, дуу сонсоод л компьютер сурчихсан, бараг л мэргэжлийн программист болчихлоо гэж өөрийгөө бодож болохгvй шvv. Бидний мэдэхгvй маш олон зvйлс тэнд байгаа.

Эдгээр нь vйлдлийн системийн алдаа биш, зvгээр л хvн бvр мэддэггvй нэмэлт ойлголт, функцууд юм. Доорхоос гадна танд өөр мэддэг зvйлс байвал бичиж vлдээгээрэй.

 

(Зарим тохиргоо нь ситемийн кодыг өөрчлөх тул мэргэжлийнхэнд илvv тохиромжтой. Мэдэхгvй зvйлсээ хамаагvй оролдож байж Виндовсоо гацаачихав. vvнээс vvдэн гарах аливаа хариуцлагыг хэрэглэгч өөрөө хvлээнэ.)


1.
Та ямар нэгэн файл устгахдаа Хогийн сав руугаа хийлгvй шууд утгах боломжтой. Shift+Del - ээс гадна start run тэгээд 'gpedit.msc' гэж бич. Гарч ирэх харилцах цонхноос User ConfigurationAdministrative TemplatesWindows ComponentsWindows Explorer -аас  'Do not move deleted files to the Recycle Bin' гэсэн setting-ийг олоод тохиргоог нь Enable болгочих. Илvv дэлгэрэнгvй vзвэл Managment Console -д өшөө олон боломжууд байгаа.


 

2. Та өөрийн ажиллаж буй ажлын орчиноо Win Key+L гэж тvгждэг байх. Тэгвэл бас өөрөөр ингэж болно.
Desktop дээрээ баруун товчоо дараад New shortcut vvсгэ. Гарч ирэх харилцах цонхон дээр 'rundll32.exe user32.dll,LockWorkStation' гэж бичээд нэрийг нь хvссэнээрээ өгөөд хадгал. Ингээд л гvйцээ. Одоо та энэ Shortcut дээр дарахад Workstation чинь тvгжигдэх болно.

 


3. Windows Xp нь зарим програмуудаа танийг устгахаас сэргийлж нуудаг юм. Жишээ нь Windows Msgr, Pinball, heart зэргийг та устгаж чаддаггvй шvv дээ. Тэгвэл
vндсэн партишн:windowsinfsysoc.inf гэсэн файлыг notepad эсвэл wordpad -аар нээгээд  устгах програмынхаа 'hide' гэсэн vгийг нь устгачих. Одоо Control Panel Add Remove Windows Components ыг сонгоход тухайн програм гарч ирсэн байх болно.

 


4.
MS-DOS (Disk Operation System ) систем нь анх
1981-7 MS-DOS 1.0 хуивалбар
1982-8 MS-DOS 1.25 хуивалбар
1983-3  MS-DOS 2.0 хуивалбар
1984 MS-DOS 3.0,3.1 хуивалбар
1986-4  MS-DOS 3.2 хуивалбар
1987-4  MS-DOS 3.3 хуивалбар
1988-6  MS-DOS 4.0 хуивалбар
1988-11  MS-DOS 4.01 хуивалбар
1991-6  MS-DOS 5 хуивалбар
1993-11  MS-DOS 6.2 хуивалбар
1994-3  MS-DOS 6.21 хуивалбар
1994-4  MS-DOS 6.22 хуивалбар

хvртэл гарч ирэхдээ өөрийн багц файлуудад олон сонирхолтой командуудыг багтаасан байдаг. Жишээлбэл 'eventcreate' , 'eventtriggers' зэрэг системийн процессийн хяналт vvсгэдэг командууд, мөн бусад дэд системийг vзvvлэлтийг хянах vvрэгтэй  'typeperf' команд зэрэг командууд байдаг. Мөн 'schtasks' - scheduled task (тодорхой цаг сонгож task ажиллуулах).

Дискээ шалгахын тулд 'chkdsk' гэж бичвэл CheckDisk команд шууд ажиллана. Виндовс заримдаа бvрэн shut down хийж чадаагvй бол дахин асахдаа  10 секунд таныг vйлдэл хийхгvй бол дискээ шалгадаг шvv дээ. Тэр маань энэ юм. Ихэнхи тохиолдолд DOS-н орчинд 'команд' /? гэж  бичвэл дэлгэрэнгvй мэдээллийг нь та олж авна.

 


5. XP -д .zip өргөтгөлтэй файлд хавтсанд хандаж байгаа мэт хандаж боломж байдаг. Хэрвээ та хурдтай машинтай бол энэ нь танд хамаагvй хялбар байх болно. Командын мөрөнд 'regsvr32 /u zipfldr.dll' гэж бичээд zip файлд шууд хандахаар тохируулж болно. Хэрвээ та дараа нь санаагаа өөрчилөхөөр бол командын мөрөнд 'regsvr32 zipfldr.dll' гээд бич.


 

6. XP нь Clear Type буюу - Microsoft anti aliasing font display tech гэсэн шийдэлтэй. Энэ нь илvv нарийвчлалтай харагдуулах технологи юм. Гэхдээ энэ нь идэвхжээгvй байдаг тул та өөрөө гар аргаар идэвхжvvлж болно. DOS дээр нэгэн хэвийн хар фон, хэвшмэл хэдэн функцтай байсан vеэс цонхон орчны хэрэглэгчийн интерфэйстэй болсон одоо vед яагаад vvнийг идэвхжvvлээгvй нь сонин.

Clear Type-г идэвхжvvлэхдээ desktop дээрээ баруун товчоо дараад PropertiesAppearanceEffects -ээс ClearType ыг сонго. Laptop ын дэлгэц дээр бол бvрэн чадлаар нь мэдрэх болно. Та Виндовсын нэвтрэх дэлгэц (login screen) ыг Clear Type болгох бол run командаар Registry Editor -u  'regedit' ыг дуудаж ажиллуулаад HKEY_USERS/.DEFAULT/Control Panel/Desktop/FontSmoothingType -ыг  2 болгож өөрчилөхөд болно.

 



7. Та NAT(network address translation) ашиглаж байгаа  өөрийн найздаа Remote Assistance-н тусламжтайгаар сvлжээ vvсгэж туслаж болно. Гэхдээ автоматаар vvсэхгvй. Найздаа Remote Assistance invitation хийж RCTICKET шинж чанартай NAT IP хаяг (192.168.1.10) -ыг найзынхаа жинхэнэ IP - аар сольчих. өөрийн IP -аа мэдэхгvй байгаа бол www.whatismyip.com - руу орж vзэж болно. Мөн найздаа хэрвээ firewall ашигладаг бол 3389-р портыг онгорхой болгох ёстойг хэлээрэй.

 



8. Та програмыг өөр хэрэглэгчийн горимоор ажилуулахдаа заавал Logging off хийх шаардлагагvй. Ажиллуулах програмынхаа icon дээр баруун товчоо дараад  Run as - гэж сонгоод хэрэглэгчийн нэр, нууц vгийг нь бичих хэрэгтэй. Энэ нь зөвхөн ажиллуулахад л холбоотой болохоос өөр зvйлгvй. Мөн админимтраторын зөвшөөрөлтэй суудаг програмыг ингэж суулгаж болно. Зарим програмыг нэг хэрэглэгчийн горимоор нэг систем дээр олон удаа ажиллуулж болдог. Энэ нь хөгжилтэй боловч дvрслэлийн чанар нь алдагдах магадлалтай.

 



9.Windows Xp -нь autoupdates, registering a Passport, Windows Messenger зэргийг vргэлж сануулж , ажиллуулж жижиг balloon цонх гаргаж ирдэг.  Хэрвээ та vvнээс залхаж байгаа бол доорх тохиргоог run egedit дээр өөрчлөөрэй.

HKEY_CURRENT_USER/Software/Microsoft/Windows/Current Version/Explorer/Advanced - дотор баруун товчоо дараад newDWORD гэж сонгоод EnableBalloonTips гэсэн нэртэй утга vvсгэх хэрэгтэй. Тэнд hexodecimal - утгыг нь 0 болгох ёстойг анхаарна уу.


 

10. Та компьютераа асаахдаа нууц vгтэй асаадаг бол нууц vгийг нь өөрчилгvйгээр шууд асаадаг болгох боломжтой. vvний тулд runcontrol userpasswords2 гэж бичээд харилцах цонхноос 'Users Must Enter A User Name And Password To Use This Computer' ы урд талын чагтыг хоосон орхиод ok. Дараа нь автоматаар Log on цонх гарч ирэх ба өөрийн ашиглах нэр, нууц vгээ дансандаа тохируулж өгөөд гvйцээ.

 


11. Internet Explorer програм нь автоматаар temporary files- ыг устгадаг сонголттой байдаг. Эдгээр файлууд нь таны vзэж буй вэб хуудсыг танд харуулахын тулд Internet Explorer - н татаж авчирсан тур зуурын файлууд юм. Cookies гэдэг бол хэрэглэгчийн хувийн мэдээлэл (username, password) ыг агуулдаг, вэб хуудсанд нэвтрэхэд Internet Explorer-н  хийдэг бичилт буюу бас л тvр зуурын файл юм.

'Options/Empty Temporary Internet Files folder when browser is closed' -г чагтлаад 'apply' гэхэд болно.Та өөрийн данснаасаа бvрэн log out хийгээгvй тохиолдолд дараагийн хvн тухайн сайт руу ороход шууд таны данс руу орох болно. Гэхдээ том хамгаалалт сайтай сайтууд бол ингэхгvй. Ихэнхи тохиолдолд та интернэт хөтөч (IE, Mozilla, Opera) програмынхаа Cookies-ыг устгахад таны login  хийсэн бvх мэдээлэл давхар устдаг. Тиймээс яаралтай нэгэн зэрэг олон сайтад данс руугаа нэвтэрчихсэн байгаад гарах тохиолдолд Cookies -ээ устгаад хаахад хангалттай. Mozilla дээр бол Ctrl+Shift+Del.


 

12. XP нь өөрөө Network Activity Light - тай ирдэг. Энэ нь таны сvлжээний картан дээр байдаг  анивчдаг гэрэл юм. vvнийг харахын тулд desktop дээрээсээ My Network Placesproperties гэж ороод LAN, Dial -Up connection -оос аль нэгэн дээр нь баруун товчоо дараад properties гэж ороод  'Show icon in notification area when connected box' гэж сонгоход болно. Одоо та сvлжээнд холбогдосн байхдаа сvлжээний icon -ыг taskbar -нхаа баруун доод буланд эгдvvтэй нь аргагvй анивчиж байгааг харах болно.

 


13. Start menu доторх цэснvvд болон дэд цэснvvд гарч ирэхдээ бага зэргийн удаж байж гарч ирдэг шvv дээ. Тэгвэл та энэ хурдыг нь өөрөө өөрчилж болно. HKEY_CURRENT_USER/Control Panel/Desktop/MenuShowDelay -нь vндсэн 400 гэж байгааг 0 -ч юмуу арай хурдан болгосон ч болно.


 


14. Windows Explorer дээр та нэгэн зэрэг олон файлын нэрийг өөрчилж болно. Нэрийг нь өөрчлөх файлуудаа идэвхжvvлж байгаад 'rename' гэж сонгоход тухайн нэрний ард хаалтан дотор дугаарлагдсан тоогоороо ялгаатай нэртэй болцогоох юм. Мөн хавтаснуудыг цагаан толгойн vсгээр груплэн ангилж болох бөгөөд vvний тулд View, Arrange Icon By... Show In Groups гэх хэрэгтэй.

 



15. Windows Media Player -нь дууг тоглуулж байх явцдаа албумын зургыг гаргадаг билээ. Энэ нь зөвхөн та интернэтэд холбогдсон байх vедээ эсвэл CD - нээс хуулж авсан тохиолдолд ингэдэг. Тэгвэл урьд нь та хуулж авсан олон дуутай байсан бол яах вэ. Зvгээр л тухайн дуу байгаа директорт folder.jpg нэртэйгээр артистын зургыг хадгалахад WMP албумных нь зургаар гаргах болно.

 



16. Виндовс-д өөрт нь шуурхай товчлуурууд олон байдаг. Эдгээрийг хvмvvс мэдэхгvй заавал хулганаараа хийх гэж цаг алддаг.

Доорх  шуурхай товчлууруудыг ашиглаж сурвал цаг алдахгvй илvv хурдан ажиллах бололцоотой болно.
Жишээлбэл :
 Windows key+Break - System Properties харилцах цонх гарч ирнэ.
 Windows key + D - шууд desktop гаргана. Дахин дарахад буцаана.
 Windows key + Tab - taskbar дээр байгаа идэвхитэй цонхнуудын хооронд шилжинэ.
 Windows key + L - Login Screen -руу шилжинэ (шууд тvгжинэ).
 ALT+F4 - Тухайн идэвхитэй байгаа цонхыг хаана.
 ALT+SHIFT+F4 -Дээрхийн эсрэг vйлдэл.
 ALT+TAB -Идэвхитэй байгаа цонхнуудын хооронд шилжинэ.
 ALT+SHIFT+TAB -Дээрхийн эсрэг vйлдэл.
 F1 - Ихэнхи тохиолдолд тусламжын цэсийг дууддаг.
 F2 - Rename, нэр солино.
 F3 - Search, хайлт хийхэд ашиглана.
 F5 - Refresh, сэргээх.
 F10 - Tittle bar, цэснvvд рvv шууд vсрэнэ.
 F11 - FullScreen, дэлгэц дvvрэн харагдуулна.
 ALT - Дарж байгаад тухайн цэсний доогуураа зураастай vсгийг дарахад тэр команд шууд биелнэ.
 HOME - Мөрийн эхэнд шууд шилжих
 END - Мөрийн төгсгөлд шууд шилжих
 PrintScreen - Яг тухайн идэвхитэй байгаа дэлгэцийг зурган хэлбэрээр clipboard -руу хуулна. vvний дараа paint дээр paste хийвэл таны дэлгэц зургаар гарч ирэх болох болно.
SHIFT*5 - Shift товчийг 5 удаа дарахад shift товчны тохиргоо, хулганы курсорын хурд зэрэг бусад тохиргоог өөрчлөх боломжтой.
ALT+SPACE - Тухай цонхон дээр хулганаараа right click дарсантай ижил.
ALT+Righ Arrow - Back, буцна.
ALT+Left Arrow - Forward, буцасны эсрэг буцна.
CTRL+ALT+ARROW(S) – Дэлгэцийг баруун, зvvн, доошоо, дээшээ эргvvлж харуулна
etc...  олон fast keys бий.

 


17. Виндовс Икспи энгийн хэрэглэгчид өөрсдийн юу хийж байгаагаа мэдэхгvй ангайж байдаг гэдгийг мэддэг учраас таныг тэнэг(Жишээлбэл виндовс хавтасыг устгая гэхэд vнэхээр устгахдаа итгэлтэй байна уу? гэж асуудаг хэдий ч устгадаггvй шvv дээ) зvйл хийлгэхийг зөвшөөрөхгvй л болов уу.  Эцэст нь хэлэхэд хэрвээ та одоо Internet Explorer ашиглаж байгаа бол та vнэхээр хоцрогдож байгаа юм байна. Таниас бусад нь Мозилла галт vнэг ашиглаж байгаа гэдгийг та мэдэхvv. IE 7 сайжирсан, нvдэнд дулаахан болсон гэдэг ч new tab, page download гээд олон талаараа (extensions, themes, security, download bar, plugin etc...) Mozilla - г яагаад ч гvйцэхгvй. Дараа та бvхэнд Галт vнэгийн нэмэлтvvд болон тvvнийг хэрхэн хурдан ажиллуулах, анх хэрхэн бvтээгдсэн зэрэг сонирхолтой баримтуудаас хvргэх болно.

 

Бичсэн: bolor цаг: 12:09 | Онцгой биш
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:


Илүү ихийг. гоё шүү баярлах гоё шүү баярлах
Бичсэн: LetMaidar цаг: 05:54, 2010-09-26 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих





:-)
 
xaax