n
2010-01-14
Компьютерийн үндсэн хэсэг

Компьютер нь тооцоолох гэсэн англи үгнээс гаралтай. Компьютер нь техник болон програм хангамжийн нэгдэл болон ажиллана.

Hardware - Техник хангамж нь гарт баригдаж нүдэнд үзэгдэх биет зүйлүүд юм. Software- Программ хангамж нь техник хангамжийн амин сүнс болж ажиллах тоон утгаар илэрхийлэгдэх тодорхой эрэмбэ дараалал бүхий кодуудын цахилгаан дохио билээ. Энэ нь бидэнд шууд нүдэнд харагдаж гарт баригдахгүй тул бид тэдгээр цахилгаан дохиог үр дүнгээр нь үйл ажиллагаа болгож мэдэрдэг.

Зөвхөн Hardware юм уу, Software байвал компьютер ажиллахгүй. Заавал хамтдаа байж компьютер ажиллана.

Software-ийн талаар

Программ хангамж (Software)–ийг ерөнхийд нь үйлдлийн систeм (OS - operation system), хэрэглээний программ (Application program)–ууд гэж хоёр хэсэгт хуваан авч үзэж болох юм. Жишээ нь: Байшин барихад сайн суурь хэрэгтэй. Сууриа барьсны дараа байшингаа барьж хүмүүс амьдардаг. Байшингийн суурь бол OS, Хана туурга болон эдлэл хэрэгсэлүүд нь Application program хэмээн зүйрлэн үзэж болох юм. OS –д windows-95, windows98, XP, Windows Vista, Linux, Unix зэрэг програмууд орно. Application программ бол компьютерийг хүний хэрэгцээнд зориулан ашиглах хэрэглээний программууд юм. Жишээ нь: Microsoft Word, Microsoft Excel, Game гэх мэт. Эдгээр Application program, OS нь Hard дискэнд хадгалагддаг. Компьютерийг асаахад эхлээд ROM-д хадгалагдах BIOS програм ачаалагдан техник хангамжийг удирдах програмыг CPU-нд өгсөнөөр компьютерийн үйл ажиллагаа эхлэх бөгөөд Hard дискнээс boot уншиж, Үйлдлийн системийг RAM-д ачааллах болно. Ингэснээр бид Hard дисктэйгээ чөлөөтэй харьцаж байх боломжтой болно.

 Hardware-ийн талаар

Hardware буюу компьютерийн техник хангамжид дараах зүйлсийг авч үзнэ. Эдгээр нь гарт баригдаж, нүдэнд үзэгдэх биет зүйлс юм. Үүнд:

Процессорын хайрцаг дотор: CPU - төв процессорын байгууламж Motherboard - гол хавтан RAM - шуурхай санах ой Display card - мэдээллийг дэлгэцэнд үзүүлэхээр тохируулан дамжуулах төхөөрөмж Hard disk drive - хатуу дискийн төхөөрөмж CD ROM drive - СД унших төхөөрөмж Floppy disk drive - уян дискийн төхөөрөмж Тэжээлийн блок Дэлгэц /monitor, display/ Гар /keyboard/ Хулгана /mouse / Принтер /рrinter/ Сканнер /scanner/ Чанга яригч /speaker/ Дижитал аппарат /digital camera/ гэх мэт.

Процессор дотор:

Hard disk driver – Мэдээллийг хадгална. Хэмжээ нь янз янз байна.RAM – шуурхай санах ой Mainboard, Motherboard CPU нь тооцоолох зориулалттай чухал төхөөрөмжCooler CPU их халдаг тул түүн дээр хөргүүр сэнс байрлуулдагFloppy driver –унших, хадгалах үүрэгтэй. Floppy disk 1,44 MB хэмжээтэй. Sound cardCD ROM driver – CD унших үүрэгтэй.CD RW – бичих, унших үүрэгтэй. CD дээр 700MB мэдээллийг хадгална DVD-R - 4,7 GB = 4700 MB мэдээллийг хадгална. Modem - телефон шугамаар сүлжээнд холбогдох зориулалттай төхөөрөмж Тэжээлийн блок- Power supply Display card IDE cable нь Hard disk driver эсвэл CD ROM driver-ийг Motherboard-д холбоно. IDE cable-ийн улаан зураасанд 1 байна гэж бодно. FDD-ийн залгуурын мушгиатай хэсэгт нь Floppy driver –ийг нөгөө хэсэгт нь Motherboard–ийг холбоно. Хэрвээ мушгиатай хэсэгт залгавал А диск хөтлөгч болох ба мушгаагүй хэсэгт холбовол В диск хөтлөгч болдог.

1 IDE cable 2 төхөөрөмж холбож болно. Батарей нь BIOS-ийн хэсгийг хадгална. Үүнд: цаг хугацаа болон паспорт зэрэг зүйл хадгалагдана. Хэрэв батарейны хугацаа дууссан юм уу BIOS-ийн алдаатай үед F1 товчийг дараж цааш нэвтэрнэ.

 

Бичсэн: bolor цаг: 18:19 | Онцгой биш
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:


үүнийгээ цуврал болгоод оруулаач аайн
Бичсэн: director цаг: 10:47, 2010-01-16 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих





:-)
 
xaax